Засгийн Газар: Шатахууны үнийг нэмэхгүй

Засгийн Газар: Шатахууны үнийг нэмэхгүй

Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу ЗГ шуурхай хуралдаж мэдээлэл хийлээ. ЗГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ‘’Ковидийн үед бензин шатахууны үнийг нэмэхгүй байх нь ЗГ-ын баримталж буй гол зарчмуудын нэг. Тиймээс шатахууны үнийг нэмэхгүй гэдгийг дахин мэдэгдэе. Цар тахлын үед иргэдэд үзүүлж байсан ус, тог, цахилгааны хөнгөлөлтийг цуцлах эсэх нь халдварын тархалт хэр байгаагаас шалтгаална.Эцсийн шийдвэрийг ҮАБЗ хуралдаж байж шийднэ’’ хэмээлээ.  Мөн АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ‘’Маргааш шатахууны үнийг нэмэхгүй’’ хэмээн мэдэгдлээ.