Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хууль батлах, тангараг өргөх товыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлохыг тус тус дэмжсэн билээ.
Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж дууслаа.
Санал хураалтад оролцсон нийт 63 гишүүний 61-ийнх саналаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталлаа.