Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин Зөв хүн электорат эвслээ нэр дэвшин өрсөлдсөн Д.Энхбат 200 гаруй мянган хүний санал авч удаалсан юм.
Харин энэ удаагийн сонгуульд У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриатай оролцсон бол Д.Энхбат “Монгол чадна” гэх уриа ашигласан.
Тэгвэл Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа “Байгалийн баялгийн мөнгөөр өлсгөлөн ард иргэдийнхээ сонголт, итгэл үнэмшлийг худалдан авч эрх мэдлээ хадгалдаг тогтолцоог ардчилал гэхгүй. Улс төрийн авилгын тогтолцоо улс орныг ч хөгжилд хөтөлж чадахгүй. Бид яг энэ замын эхэнд байна. Ирэх он жилүүд бидний замыг тодорхойлно. Сонгуулиа хаагаад, сонгуулийн талаар дүгнэлтээ жиргэчихлээ. Одоо технологи, бизнесийн төсөлдөө орноо. Бүгдэд амжилт” хэмээжээ.
Байгалийн баялгийн мөнгөөр өлсгөлөн ард иргэдийнхээ сонголт, итгэл үнэмшлийг худалдан авч эрх мэдлээ хадгалдаг тогтолцоог ардчилал гэхгүй. УТ-ийн авилгын тогтолцоо улс орныг ч хөгжилд хөтөлж чадахгүй. Бид яг энэ замын эхэнд бна. Ирэх он жилүүд бидний замыг тодорхойлно.
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) June 11, 2021
Сонгуулиа хаагаад, сонгуулийн талаар дүгнэлтээ жиргэчихлээ. Одоо технологи, бизнесийн төсөлдөө орноо. Бүгдэд амжилт! ???
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) June 11, 2021