Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр/2021.06.09/ болж өнгөрсөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өнгөрсөн шөнө 22.00 цаг өнгөрч байхад автоматжуулсан дүнгээ дамжуулж, хяналтын гар тооллого эхэлсэн. Өглөө гар тооллого буюу хяналтын тооллого дууслаа. Одоо бүх дүн урьдчилсан байдлаар танилцуулагдаж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад 2,049,379 иргэн байсан. Үүнээс түр хасав тэмдэглэгээтэй 110 мянган сонгогч байгаа. Үүнээс 1429 нь бүртгэлтэй газраа ирж “түр хасав” тэмдэглэгээг засуулж саналаа өгсөн. Ингээд 1,216,246 саналаа өглөө. Урьдчилсан байдлаар нэгтгэхэд энэ нь 59,35 хувь юм.
Гурван нэр дэвшигчид санал өгсөн хүний тоог хувьчилбал,
- МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд 823,326 иргэн буюу 67,76 хувь
- АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ-72,832-5,99 хувь
- “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигч-Д.Энхбат -246,968 сонгогчийн буюу 20,33 хувийн санал авчээ.
Мөн иргэдийн хэлж заншсанаар “Цагаан сонголт”-ийг 71,937 хүн хийжээ. Энэ нь нийт санал өгсөн хүний 5,92 хувь эзэлж байна” гэв.
ҮЗЭХ: