У.Хүрэлсүх 54 насныхаа төрсөн өдрөөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үү

У.Хүрэлсүх 54 насныхаа төрсөн өдрөөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр /2021.06.09/ болж өндөрлөлөө. Санал өгсөн нийт сонгогчдын 65 хувийн саналаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Тэгвэл тэрбээр хэзээ тангарагаа өргөж ажилдаа орох вэ гэдэг анхаарал татаж байна. Учир нь тангарагаа өргөснөөр өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ Ерөнхийлөгчийн ажилдаа орох эрхтэй болох юм. 

Хуульд зааснаар 30 хоногийн дотор тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх аж. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ЭХЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ, ОГЦРУУЛАХ

  • 4.1.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдснаас хойш 30 хоногийн дотор шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэнхуулийн Гучин хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсгээр тогтоосон тангарагийг Улсын Их Хуралд өргөнө.
  • 4.2.Ерөнхийлөгчийн бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
  • 4.3.Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулиар тогтооно.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх энэ сарын 14-ны өдөр /2021.06.14/ 54 насныхаа төрсөн өдрөөр тангарагаа өргөж магадгүй гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө