Өчигдөр /2021.06.09/ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар илт давуу ялалт байгууллаа.
Иймд сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улс төрийн намуудын дунд ардчилсан сонгууль явагддаг зүйл алга болсон байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль үнэн чанартаа МАН-ын сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг, ийм улс төрийн хэм, хэмжээг бий болгосон байна” гэж мэдэгдсэн юм.Харин тус намын нарийн бичгийн дарга О.Магнай “МАН-ын нэр дэвшигчид баяр хүргэх болоогүй” гэж мэдэгдлээ.