Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрсөн билээ. Тэгвэл Монгол улсад оршин суугаа нийт 21 аймгийн 2087 хэсэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 орчим хувиар ялалт байгуулсан юм. Харин гадаадад оршин суугаа сонгогчдоос энэ тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд нийт 44 салбар комисст санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд хилийн чанадад суугаа иргэдээс санал өгөхөөр бүртгүүлсэн 7394 иргэний 76 хэвь буюу 5618 иргэн саналаа санал хураалтыг эцсийн дүнгээр Д.Энхбат хамгийн өндөр саналыг авчээ.
Тодруулбал:
- МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх 1175
- АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ 160
- ЗХЭЭ-ийн нэр дэвшигч Д.Энхбат 4084 хүний саналыг тус тус авчээ.