Д.Оюунцэцэг: Бид хоёр эмнэлгээс гараад буйдхан тосгондоо тайван амьдрал минь үргэлжилнэ. Баяртай

Д.Оюунцэцэг: Бид хоёр эмнэлгээс гараад буйдхан тосгондоо тайван амьдрал минь үргэлжилнэ. Баяртай

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ дуусаж, энэ удаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар 65 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан бол, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын 20,2 хувийн санал авсан юм.

Харин түүний сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний эхнэр Д.Оюунцэцэг хамт явсан юм. Улмаар түүнтэй хамт коронавирусийн халдвар авч, одоо Улсын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Тэгвэл сонгуулийн үр дүн гарсны дараа Д.Оюунцэцэг өөрийн facebook хуудастаа “Сонгууль өндөрлөлөө. Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоёрын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ!

Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.

Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ!  Бид хоер эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очиод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа. Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай. Баяртай” хэмээжээ.  




Өнөөдөр луу өдөр

47 минутын өмнө