С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс: Шүдээ зуугаад л өнгөрлөө

С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс: Шүдээ зуугаад л өнгөрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгуулийн санал хураалт энэ цаг мөчид үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 20.43 хувь байна гэж мэдэгдлээ.

Харин нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бага охин хэвлэлд өгсөн тайлбартаа “буруу бөглөчих вий гэж их сандарлаа” гэсэн бол, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс дараах байдлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Хүн хүний нэр дэвшигчээ сонгох эрх нь тухайн хүний эрхийн асуудал тул энэ удаад нэг их эргэн тойрны хүмүүстээ, ялих шалихгүй танилууддаа аавыг минь дэмжээрэй гэж шалсангүй сонгуультай золголоо. Угаас надаар дамжуулаад миний аавыг ямар хүн бэ гэдгийг мэдэх нэг нь сайн мэднэ. Сонгуулийн санал хураалтын байрны ширээн дээр суугаад аавынхаа нэрийг хараад ямар их хичээл зүтгэл, ямар их тэвчээртэй зан, ямар мундаг тэмцэгч бас удирдагч гэдгээр нь бахархан хайрлаж, хүндэтгэн хэсэг суулаа.

Хэлсэн нэг өгүүлбэрийг нь ч сонсож үзээгүй, царай зүсийг нь амьдаар нь харж ч байгаагүй хүмүүс элэглэх, муулах зэргийг хараад уур хүрэх ч, хүссэн үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнийх нь төлөө бид явж байгаа тул шүдээ зуугаад л өнгөрлөө. Өнгөөр тодотгон ялгаж будсан тэр жижигхэн нүд магадгүй та бидний амьдралд хүчтэйгээр нөлөөлөх учраас хэрсүү байж зөв сонголтоо хийгээрэй. Эцэст нь хэлэхэд бүгд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө