У.Хүрэлсүхийн бага охин: Буруу бөглөчих вий гээд их сандарлаа

У.Хүрэлсүхийн бага охин: Буруу бөглөчих вий гээд их сандарлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхлээд байна. Харин 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 11.49 хувь байгаа талаар Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдлээ. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх охидын хамтаар ирж, саналаа өгсөн байна. Энэ үеэр түүний бага охин Х.Мандухай сэтгүүлчийн асуусан асуултад, “Үнэхээр сандарлаа. Буруу бөглөчих вий гээд” хэмээжээ.