Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх дөнгөж сая гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2,167,942 иргэн байна. Өөрөөр хэлбэл, 2,167,942 иргэн санал өгөх ёстой гэсэн үг юм.