Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ 17.30 цагт Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх сурталчилгаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн тул өнөөдрийн мэтгэлцээнийг цуцалжээ. Энэ талаар МҮОНРТ-ээс яг одоо мэдээлэл хийх гэж байна. 

Халз мэтгэлцээн нийт 2 цаг 30 минут үргэлжилж 

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал,
  • Батлан хамгаалах,
  • Гадаад бодлого,
  • Шүүх засаглал,
  • Эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн чиглэлээр мэтгэлцэхээр тохироод байв.