ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан Ховдынхоо 20 сурагчийг 20 сая төгрөгөөр урамшуулна хэмээн мэдэгджээ. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 1100 гаруй сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Тэдний дундаас удахгүй болох ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 20 сурагч тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ.