Х.Баделхан, А.Тлейхан нар автобусаар нь хүн зөөж Баян-Өлгийд коронавирусийн халдвар "тараасан" уу

Х.Баделхан, А.Тлейхан нар автобусаар нь хүн зөөж Баян-Өлгийд коронавирусийн халдвар "тараасан" уу

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын нийт 32 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 17 орчим нь зөөвөрлөгдсөн бол үүний хавьтал 15 иргэн байгаа аж. Сүүлийн гурван хоногт 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус 18 хүний долоо нь хүүхдүүд бөгөөд Улаанбаатараас зөөвөрлөгдөн иржээ. Одоогоор хоёр хүний биеийн байдал хүнд байна хэмээн тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ. 

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Х.Баделхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлeйхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар 45 хүнийг хотоос автобусаар зөөвөрлөн Баян-Өлгийд аваачсан гэх мэдээлэл байна. Гэтэл тус 45 хүний долоогоос нь коронавирус илэрч тусгаарлагдсан байж болзошгүй байгаа юм. Тэдэнтэй  автобусанд хамт явсан бусад хүмүүсийг ч ойрын хавьтал хэмээн үзэж шинжилгээнд хамруулжээ. 

ҮЗЭХ: