Ерөнхийлөгчийн сонгууль: Гадаадад буй бүртгүүлсэн иргэдийн 76 хувь нь саналаа өгчээ

Ерөнхийлөгчийн сонгууль: Гадаадад буй бүртгүүлсэн иргэдийн 76 хувь нь саналаа өгчээ

СЕХ-ноос хилийн чанадад суугаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулж дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Сонгуульд оролцохоор нийт 7394 иргэн бүртгүүлсний 5618 нь буюу 76 хувь нь саналаа өгчээ. Бүртгэлийн зөрчлийн улмаас дөрвөн хүн санал өгөх нэрсийн жагсаалтаас хасагдсан байна.

Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч оролцсон байршил:

Сөүл дэх Салбар комисст 753 (69.9%)

Токио дахь Салбар комисст 719 (86.7%)

Канберра дахь Салбар комисст 532 (69.4%)

Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2 %)

Франц, Эстони зэрэг улсад гадаадад байгаа сонгогчийн саналыг цахимаар авдаг бөгөөд манай улс үүнийг хэрэгжүүлэхээр судалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс  болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ийнхүү амжилттай зохион байгууллаа.