Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтад хойрго хандаж байгаа аймгуудад зайлшгүй хариуцлага тооцно

Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтад хойрго хандаж байгаа аймгуудад зайлшгүй хариуцлага тооцно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ цаг үеийн асуудлаар чиглэл өгөв.

Тодруулбал, тэрбээр "Хэдэн хэдэн асуудлаар чиглэл өгье. Дархлаажуулалт Увс, Дунговь, Өвөрхангай аймагт доогуур үзүүлэлтэй байна. 15.00 цагт Засаг дарга нартай цахимаар уулзаж, яагаад вакцинжуулалт муу байгаа талаар мэдээлэл сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцож ажиллах шаардлага байна. Улаанбаатар хотоос хол, алсагдсан аймгуудад хүйтэн хэлхээтэй холбоотой асуудлаас болж удаашралтай байвал ойлгож болно. Гэтэл хоттой ойр аймгуудад яагаад дархлаажуулалт муу байна вэ. Дархлаажуулалтыг ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалттай уяж, хариуцлагажуулах хэрэгтэй байна. Аймгууд дархлаажуулалтад хойрго хандаж ажиллаж байгаа бол зайлшгүй хариуцлага тооцож ажиллах чиглэлийг өгнө” гэв.