Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн ирэх сарын 06-нд болох уу

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн ирэх сарын 06-нд болох уу

 УИХ-д суудалтай гурван нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. 

Тэгвэл гурван нэр дэвшигч ирэх сарын 6-ны өдөр /2021.06.06/ мэтгэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна. Тэд мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад асуудлаар бодлогын мэтгэлцээн хийх аж. 

Сануулахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 09-ны өдөр болно.