Д.Энхбат: Шөнөжин бороо ороод Сүхбаатар аймгийн нисэх зурвас онгоц хүлээж авах боломжгүй болжээ

Д.Энхбат: Шөнөжин бороо ороод Сүхбаатар аймгийн нисэх зурвас онгоц хүлээж авах боломжгүй болжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа, иргэдтэй хийх уулзалт нийт 14 хоног үргэлжлээд ирэх зургадугаар сарын 07-ны өдөр дуусах ёстой.

Харин цар тахлын энэ өдрүүдэд нэр дэвшигчид хөдөө, орон нутаг руу онгоцоор явж, иргэдтэй уулзаж байна. Тэгвэл өнөөдөр /2021.05.31/ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Сүхбаатар аймагт онгоцоор очиж, иргэдтэй уулзах ёстой байжээ. Гэтэл цаг агаар муу, мөн өнгөрөгч шөнө бороо их орж, нисэх зурвас онгоц хүлээж авах боломжгүй болсон байна. Тэрээр энэ талаар өөрийн твиттер хуудастаа “Шөнөжин бороо ороод Сүхбаатар аймгийн нисэх зурвас онгоц хүлээж авах боломжгүй болжээ. Тиймд өнөөдөр тэнд төлөвлөгдсөн уулзалт цуцлагдлаа” гэжээ.