Ерөнхийлөгч Х.Баттулгын хөлийн гэмтэл “сэдэрсэн” үү

Ерөнхийлөгч Х.Баттулгын хөлийн гэмтэл “сэдэрсэн” үү

Ерөнхийлөгч Х.Баттулга нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан төдийгүй самбо бөхийн Дэлхийн аварга цолтой нэгэн.

Харин тэрээр бөхийн спортоор хичээллэж байхдаа “баруун хөлдөө гэмтэл авсан” байж болзошгүй байдаг. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа тэрээр “Улаанбаатар марафон”-д оролцож “хөлөндөө авсан өмнөх гэмтлээ сэдрээж байсан” гэдэг.

Тэгвэл тэрээр өнгөрөгч амралтын өдөр /2021.05.22-23/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилтай танилцах үеэрээ “баруун хөлийнхөө өвдөгний үе орчмыг чиг барьж боосон” нь гэрэл зурагчны дуранд үлдсэн байна. Энэ нь түүний хөлийн гэмтэл буцаж сэдэрсэн байж болзошгүйг илтгэж байгаа юм. Тэрээр 1963 онд төрсөн өдгөө тэрээр 57 настай нэгэн юм.