Л.Халтар: "Хөшигийн хөндий"-н нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг долдугаар сарын 04-нд нээхээр төлөвлөж байна

Л.Халтар: "Хөшигийн хөндий"-н нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг долдугаар сарын 04-нд нээхээр төлөвлөж байна

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэхүү өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагч нартаа мэндчилгээ дэвшүүлжээ.

Энэ үеэр тэрбээр Хөшигийн хөндий дэхь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг ирэх долдугаар сарын 04-ны өдөр нээхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байна гэж мэдэгджээ. 

Мөн түүхэн аялал жуучлалын бүс нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэсэн байна.