Зүүн аймгуудад уулзалт хийхээр У.Хүрэлсүх өнөөдөр явсан бол С.Эрдэнэ маргааш явах ажээ

Зүүн аймгуудад уулзалт хийхээр У.Хүрэлсүх өнөөдөр явсан бол С.Эрдэнэ маргааш явах ажээ

Өнөөдөр /2021.05.24/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авснаар сурталчилгаа нь албан ёсоор эхэлж байна.

Тодруулбал, Засгийн газраас гаргасан “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журам” өнөөдрөөс мөрдөгдөж эхэлсэн юм.

Иймд нэр дэвшигчид У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийхээр өнөөдөр орон нутгийг зорьсон байна. Харин АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ дээрх зүүн аймгуудаар маргааш /2021.05.25/ -наас эхлэн явж эхлэх аж. Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нийслэлийн дүүргээр явж сонгуулийн уулзалтаа эхлүүлж байна.