Нэр дэвшигчдийн менежерээр Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэсувд, Т.Доржханд нар ажиллана

Нэр дэвшигчдийн менежерээр Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэсувд, Т.Доржханд нар ажиллана

Өнөөдөр /2021.05.24/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар Сонгуулийн ерөнхий хорооноос “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

Тэгвэл дээрх гурван нэр дэвшигчийн “ерөнхий менежер”-ээр ажиллах гурван эрхэмд мөн СЕХ-ноос үнэмлэх гардуулсан юм.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежерээр тус намын ЕНБД Б.Амарбаясгалан ажиллах юм байна. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн менежерээр тус намын хэлтсийн дарга Д.Эрдэнэсувд, харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржханд ажиллахаар болж, СЕХ-ноос үнэмлэх гардаж авлаа.

У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалангийн үнэмлэх