Ц.Анандбазарыг эргүүлэн татах хүсэлтэд Булганы сонгогчдын гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Ц.Анандбазарыг эргүүлэн татах хүсэлтэд Булганы сонгогчдын гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн байж болзошгүй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа нар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 

Мөн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар "Ц.Анандбазарын үйлдсэн хүчирхийллийн хэрэг" нэртэй цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн бөгөөд энэ дагуу цагдаагийн газраас нэвтрүүлэгт гарсан үйл явдлыг шалгаж буй юм. 

Тэгвэл "Ме too" хөдөлгөөнийхөн энэ өдрүүдэд Булган аймагт ажиллаж Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтэд сонгогчдын гарын үсгийг цуглуулж байгаа аж. Улмаар Ц.Анандбазарыг УИХ-д сонгосон Булган аймгийн иргэдийн эргүүлэн татах хүсэлтэд зурсан гарын үсгийг холбогдох байгууллагуудад дамжуулан өгч шийдүүлэх боломжтой аж. Дашрамд дурдахад, МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг түр түдгэлзүүлсэн билээ.