Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгох “сонгуулийн сурталчилгаа” өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөж байна. Тэд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд очиж “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авснаар сурталчилгаа нь албан ёсоор эхлэх юм.
Тэгвэл нэр дэвшигчдийн сонгуулийн уриа ямар байх нь иргэдийн анхаарлыг татаж байна.
Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн уриа “Баялагтаа эзэн Монгол” гэсэн байх бол, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол”, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” гэсэн уриатай оролцож байгаа бололтой. Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд, ирэх зургадугаар сарын 07-ны өдөр дуусах юм. Улмаар зургадугаар сарын 09-ны өдөр санал хураалт болно.