Ерөнхийлөгчийн албанаас 20 гаруй хоногийн дараа буух Х.Баттулга төмөр замын ажлаа эргэжээ

Ерөнхийлөгчийн албанаас 20 гаруй хоногийн дараа буух Х.Баттулга төмөр замын ажлаа эргэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа 20 гаруй хоногийн дараа дуусах гэж байна. Учир нь Үндсэн хуулинд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгоно” гэж өөрчилсөн тул тэрээр дахин нэр дэвших боломжгүй болоод байгаа юм.

Харин тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн416 км төмөр замын ажлыг эхлүүлж, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгах чиглэлд ажилласан гэж болно. Хачирхалтай тэрээр “төсвийн захиран зарцуулагч биш” хэрнээ энэ ажилд оролцсон юм.

Тэгвэл тэрээр өчигдөр /2021.05.22/ Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн 416 км төмөр замын ажилтай танилцжээ. Энэ талаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан “Зүүнбаян Тавантолгойн чиглэлд тавьсан 416 км төмөр замын доод бүтэц, дээд бүтцийг амжилттай дуусгалаа. Мөдхөн Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам бас дуусна.  Түүх түүхээрээ үлдэнэ гэж энэ дээ. Энэ л төмөр замын төлөөх бүтэн 10 жилийн тэмцэл төгсөх шатандаа орлоо. Одоо цааш нь бүтээгээд бариад аваад яваарай Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх нараа” хэмээжээ.

2021.05.22

2021.05.22