Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу дипломат цол олгох ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндтгэлийн их танхимд болж, Л.Болд, М.Цэнгэг, Н.Батаа, Ж.Сүхээ, Д.Пунцаг, С.Бадрал нар дипломат дээд цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, цолны батламжаа гардан авсан байна.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:

  • Монгол улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд  
  • Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олгосон бол

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ:                         

  • Монгол улсаас Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа элчин сайд Ч.Баярмөнх
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Балгор улсад суугаа элчин сайд Д.Батсайхан
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа элчин сайд Д.Билэгдорж
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа элчин сайд Г.Баттунгалаг
  • Монгол улсаас Кувейт улсад суугаа элчин сайд З.Чинтүшиг
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа элчин сайд Л.Баттулга
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа элчин сайд Т.Лхагвадорж
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа элчин сайд Ш.Батцэцэг
  • УИХ-ын Тамгийн газрыг Гадаазд харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг
  • Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх Н.Батаа
  • Гадаад харилцааны яамны Европийн газрын захирал М.Цэнгэг
  • Гадаад харилцааны яамны бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Ж.Сүхээ
  • Ахлах дипломатч Д.Пунцаг
  • Ахмад дипломатч С.Бадрал нарт тус тус олгожээ.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгч цол гардуулсаныхаа дараа хэлэхдээ: Манай улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, бэхжүүлэх, хөгжил дэвшлийг дархлахад хичээн зүтгэсэн үе үеийн дипломатчдын түүхэн гавьяа зүтгэлийг бид мартах учиргүй ээ. Жил ирэх тусам хилийн чанадад амьдрах Монгол иргэдийн тоо өссөөр байна.

Гадаад харилцааны салбар, тухайн улс оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд Монгол Улсын иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг идэвх санаачлагатайгаар хангаж ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын зарим нь биеэ нөөх, амирлангуй хандах, практик ач холбогдолгүй ажилд хэт анхаарах зэргээр томилгоот хугацааны дөрвөн жилийг өнгөрөөснөөр улсын гадаад харилцааны үр дүн, хоёр улсын харилцааг хувь хүний идэвхгүй хандлагаар тодорхойлох нь үнэхээр хор хохиролтой юм.

Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй. Иймэрхүү улс төржсөн хандлага өнгөрсөн хугацаанд стратегийн онц чухал ач холбогдолтой улс оронд суух Элчин сайдын томилгоонд хүртэл үйлчилж байсныг шулуухан хэлье.