АН-аас "Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах" шаардлагаа СЕХ-нд хүргүүллээ

АН-аас "Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах" шаардлагаа СЕХ-нд хүргүүллээ

УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг түр хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн тухай АН-ын дарга М.Тулгат өнөөдөр мэдээлэв. 

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар жишээ, баримт байгааг АН-ын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Ингэхдээ, санал тоолох төхөөрөмжийн програмд нөлөөлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл гарсан талаар  зургаан сарын туршид хуулийн байгууллага шалгаж байсан ч хохирогчгүй хэрэг гэх үндэслэлээр хэргийг хаасан нөхцөл байдал үүсчээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах нь зохимжгүй гэдгийг АН-ын дарга М.Тулгат мэдээллийн үеэр тодотгов. 

Тиймээс мэргэжлийн байгууллага болон УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж хохирсон нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан Зөвлөл байгуулж асуудлыг шийдвэрлэж, тодорхой болгох шаардлагатай гэж үзэж буйгаа тэрээр онцоллоо.