Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшихээр болоод байна.
Харин энэ ирэх Даваа гараг буюу энэ сарын 24-ны өдөр тэд “Нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж аваад, сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм.
Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн уриа ямар байх нь сонирхолтой байна.
Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг ялалт байгуулахад “Монгол ялна” уриа нөлөөлсөн гэж болно. Тэгвэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулиа уриа “Монгол чадна” гэж тогтож байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.