Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай зарыг энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр цахим хуудаст байршуулсан бөгөөд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан.
Дээрх хугацаанд дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.