Д.Сумъяабазар хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ нүүлгэнэ гэв

Д.Сумъяабазар хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ нүүлгэнэ гэв

Өчигдөр /2021.05.19/ Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэх асуудлыг тал бүрээс нь ярилцсан. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй. Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд Хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ, энэ асуудал наадмын дараа бүрэн шийдэгдэнэ" гэсэн .

Харин өнгөрсөн өвөл Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн захиргааг Яармагт баригдсан барилга руу нүүлгэхгүй. Тус барилгыг бизнес инновацийн төв байдлаар ашиглана гэж мэдэгдэж байсан билээ. 

Ямартай ч Хангарди ордон дахь нийслэлийн захиргаа  нүүх эсэх асуудлаар шийдвэр гаргах түвшний хоёр албан тушаалтан өөр, өөр байр суурийг илэрхийллээ. Асуудал хэрхэн шийдэгдэхийг харах үлдэв.