УОК: Давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэд кофе шоп, бассейн, сургалтын төвөөр үйлчлүүлж болно

УОК: Давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэд кофе шоп, бассейн, сургалтын төвөөр үйлчлүүлж болно

УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ. Маргаашнаас /2021.05.15/ эхлэн вакцины давтан тунгаа хийлгээд 14 буюу түүнээс дээш хоносон иргэдэд зарим аж ахуйн нэгжүүд нээлттэй байлгах шийдвэр гаргажээ.

УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү энэ талаар "Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна. Маргаашаас эхлэн кофе шопыг танхимаар үйлчилнэ. Ингэхдээ заал, танхимын 50 хувийг дүүргэлттэй иргэдэд үйлчилнэ. Мөн бүх төрлийн сургалтын танхимууд 10 хүртэлх хүнтэй нээнэ. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв заал, танхимын 50 хувийн дүүргэлттэй ажиллана. Мөн бассэйны үйл ажиллагааг нээж байна" гэлээ.

Ажиллаж эхлэх байгууллагууд:

  • Кофе шоп
  • Сургалтын төв
  • Фитнесс
  • Бассейн