Д.Ганбат: Х.Нямбаатарын дарангуйллыг хэрэгжүүлэхийн тулд цагдаа байдаг юм биш

Д.Ганбат: Х.Нямбаатарын дарангуйллыг хэрэгжүүлэхийн тулд цагдаа байдаг юм биш

Өнөөдөр хуралдаж байгаа УИХ-ын чуулганы хуралдаанаар “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүд камержуулалтын асуудал болон камерын бичлэгийг зөвшөөрөлгүй олон нийтэд цацдаг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж “Зандаг байдлаар болиорой. Жирийн иргэдийг занадаг байсан. Одоо УИХ-ын гишүүдийг занадаг болох нь. Цагдаа чиний дарангуйллыг хэрэгжүүлэхийн төлөө байдаг юм биш” гэж мэдэгдсэн юм.