"Ме Too Mongolia" хөдөлгөөний зохицуулагч, дуучин М.Нарантуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг ёс зүйгүй этгээд болох Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлсэн болоод асуудлыг дараад өнгөрч болохгүй. Одоо УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж энгийн иргэний адилаар хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж байна.
"Ме Too Mongolia" хөдөлгөөнөөс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн.
Энэ сарын 17-ны өдөр бидэнд шаардлагын хариуг ирүүлэхийг хүссэн. Ямар хариу ирэхээс шалтгаалж бидний тэмцэл хурц хэлбэрт орох уу, яах уу гэдгийг шийднэ. Ц.Анандбазар гэдэг хүчирхийлэгч этгээд нь УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүйгүй. Тиймээс уг хүнийг энгийн иргэний адилаар шалгуулахыг шаардаж байна" гэлээ. Дашрамд дурдахад, өнөөдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм.