МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ 12.00 цагт хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх асуудлыг ярилцжээ. Тэгвэл Хяналтын хорооноос шийдвэрээ гаргаж үүсээд буй нөхцөл, байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан, хүчирхийлсэн гэх хэрэгт нэр холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж буй юм. Тиймээс Хяналтын хорооноос түүнийг хуулийг байгууллагаар шалгуулж гэм, буруутайгаа тогтоолгох хүртэл МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж байгаа аж. Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурал дээр Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг ярьсан ч шийдвэр гаргаж чадаагүй билээ.