Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг болон тус аймагт МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж буйгаа мэдэгдсэн.
Мөн тэд өчигдөр болж өндөрлөсөн улс төрийн суулт, өлсгөлөнд оролцож, “Нэг намын дарангуйллын эсрэг” гэж уриалсан. Тэгвэл Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эргүүлэн татах тэмцэлд Орхон аймгийн зарим иргэд нэгдэж, гарын үсгээ зурж эхэлсэн байна.
Н.Алтанхуяг С.Ганбаатар хоёрыг буцааж татах гарын үсэг цуглуулаад эхэлчихэж зөв зөв pic.twitter.com/Vyvot5r5Md
— Төрболд Төрөө (@TurBoldPR) May 12, 2021