Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлээд байгаа, тус намын дарга асан С.Эрдэнэ мэдэгдэл хийжээ.
Тэрээр мэдэгдэлдээ, “АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат, гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ олон жил ил, далд гүйцэлдүүлж ирсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн зарим нэг төлөөлөл замын дундаас Ардчилсан намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн билээ.
АН-ын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ, ардчиллын нэр барьж иргэдийг төөрөгдүүлж, ардчилсан төрийн өндөр албан тушаалд хүрч, улмаар АН-ыг хагалган бутаргаж, өөрсдийн ханаж цадахгүй, увайгүй зорилгоо биелүүлэх улс төрийн хүчин болгохоор санаархаж эхэлсэн нь хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалж бутаргаж, үл ойлголцолд хүргэж, төөрөгдөл хүргэж байгаа тэр хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг АН-ын нийт гишүүд болон монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз” гэжээ.