Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног өнөөдөр тохиож байна. Хийж хэрэгжүүлсэн болоод цаашид хэрхэн ажиллах нь хангалттай мэдэгддэг учир аливаа Засгийн газарт 100 хоног чухал хугацаа юм.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 хоногийн өдөр хийж хэрэгжүүлсэн, төлөвлөсөн ажлынхаа талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр товложээ. Тэрбээр Ерөнхий сайдын ажлыг хүлээж авахдаа дөрвөн зорилт дэвшүүлсэн байдаг.
Тодруулбал,
- Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө /вакцинжуулалт болон бусад/
- Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө /10 их наядын төлөвлөгөө. Ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээл/
- Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо
- Шударга ёс, цахим засаглал /e mongolia/
Өнгөрсөн хугацаанд эдгээр ажлын эхлэл тавигдаж чадсан бөгөөд цаашид хэрхэн үргэлжлэх талаар тэрбээр өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.