М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзаж, хамт жагсахыг уриална

2021-05-08 14:51

ФОТО: Талбай дээр цугласан иргэд М.Тулгат, Э.Бат-Үүл нарыг өлсгөлөн зарлаж буй гишүүд рүү ойртуулсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн төв талбайд дөрөв дэх өдрөө суулт хийж буй. Тэгвэл  Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлага талбайд суулт зарлаж буй гишүүдтэй уулзах гэж очлоо. Гэтэл талбай дээр цугласан зарим иргэд тэднийг замаас нь буцаалаа.

Тодруулбал, Э.Бат-Үүлийн малгайг авч шидэж, өлсгөлөн зарлаж буй гишүүд рүү ойртуулсангүй. Тэрбээр “Та нар ардчилагчид мөн юм уу. Коммунистууд юм уу. Намынхаа гишүүдтэй уулзъя. Ардчилсан нам хүний үг сонсдог юм шүү” гэсээр буцлаа.

Мөн АН-ын дарга М.Тулгат “Бүх зүйл шударга ёсоор шийдэгдэх байх гэж энэ хүртэл хүлээсэн. Гэтэл ийм хэмжээнд хүрлээ. Монголын ардчиллыг хэн ч үгүй хийж чадахгүй, би намынхаа төлөө бүх зүйлээ зориулна” гэж хэлээд явлаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн. Харин Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан юм. 

2021-05-08 13:09

М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзаж, хамт жагсахыг уриална

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн төв талбайд дөрөв дэх өдрөө суулт хийж буй. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 08-ны 13.30 цагт Ардчилсан намын дарга М.Тулгат, Нийслэлийн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон бусад удирдлага талбайд суулт зарлаж буй намын нөхөд дээрээ очиж, МАН-ын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалах аж.




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө