ШУУРХАЙ: Г.Занданшатар, Н.Алтанхуяг, Ц.Туваан нарт “сануулах жагсаал”-ыг АН-аас хийж байна

ШУУРХАЙ: Г.Занданшатар, Н.Алтанхуяг, Ц.Туваан нарт “сануулах жагсаал”-ыг АН-аас хийж байна

Ардчилсан намын төв байрны гадна яг одоо тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгуулж байна. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Туваан нар өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийж буй юм.

Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэв. Учир нь өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-д үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх Ц.Туваан, Н.Алтанхуяг нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл бий.