Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын таван гишүүн болон, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нийт долоон гишүүн хоёр дахь өдрөө өлсгөлөн, суултаа үргэлжлүүлж байна.
16.00 цагийн үед тэдэнтэй МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар биечлэн очиж уулзсан билээ. Тэгвэл яг одоо АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлэх эсэх асуудлаар хуралдаж байна.