С.Эрдэнэ: Би “дарангуйлал”-ын эсрэг тэмцэж байна

С.Эрдэнэ: Би “дарангуйлал”-ын эсрэг тэмцэж байна

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Өнгөрсөн намраас эхлэн Ардчилсан намын удирдлагын түвшинд маргаантай асуудлууд үүссэн. Түүнээс анхан, дунд шатанд хагарал, зөрчил үүсээгүй. Энэ асуудлыг хууль, дүрмийн хүрээнд шийдэхээр ажиллаж байсан. Бидний зүгээс асуудлыг үүсгэж буй нөхөдтэй ойлголцох, эв зүйгээ олохоор санаачилга гарган ажиллаж ирсэн. Миний хувьд Монголын томоохон улс төрийн хүчин Ардчилсан намыг удирдаж ирсэн хүн. 2020 оны сонгуульд Ардчилсан нам олонх болж чадаагүй. Энэ хариуцлагаа хүлээж дүрмийн дагуу ажлаа Ц.Туваанд өгсөн. Гэтэл тэрбээр Ардчилсан намын үндсэн дүрэмд заасан дэд даргын гүйцэтгэх чиг үүргийг биелүүлээгүйгээс болж зөрчил үүссэн.

Ц.Туваан тухайн үед Ардчилсан намын даргын өгсөн үүргийг биелүүлээд наймдугаар сарын 23-нд намын Х Их хурлыг зохион байгуулж, намын даргын сунгааг зохих дүрэм, журмын дагуу явуулж тамгаа хүндэтгэлтэй гардуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. 

Би арванхоёрдугаар сар хартал чимээгүй харж байсан. Гэтэл Ц.Туваан өөрийгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болгон өргөмжилж удаа дараагийн дүрмийн бус хурлыг зохион байгуулж, Х Их хурлыг дур мэдэн зарлаж, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөөнгүйгээр сонгодог дүрмийн заалтыг оруулж ирсэн. Тухайн үед шаардлага тавихад хүлээж аваагүй. Тиймээс би АН-ын даргын ажилдаа эргэн орсон. 

Улсын дээд шүүхийн 2017 оны 01 тогтоол болон Улсын бүртгэлд миний нэр бүртгэлтэй байсан. Эрх зүйн хувьд боломжтой байсан учир би намын даргын ажилдаа орсон. 

Хууль эрх зүйн чадамж буюу Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын бүртгэл болон бусад бүх бичиг баримт надад байсан. Би үүнийг сануулж байсан. Гэтэл манай зарим нөхөд дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа явуулсан.

2020 оны сонгууль луйврынх болсон. Үүнд Ерөнхийлөгч их том үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүний захиалга, хуйвалдаан төрд ажиллах Ардчилсан намын байр, суурийг үгүй хийсэн" гэсэн юм.

Мөн "Ардчилсан нам хэрэггүй гэж хаяж гарчихаад сонгуулийн өмнө буцаж орж ирээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй нь ёс зүйгүй үйлдэл юм. Сонгуулийн ерөнхий хороо зүгээр нэг шийдвэр гаргаагүй байх. Тодорхой бичиг, баримт, лавлагааг үндэслэн шийдвэр гаргасан. Өнөөдөр намайг МАН-тай наах гээд буйг ойлгохгүй байна. Намайг МАН-ын захиалсан хөгжим гэж байна. Харин ч би өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн МАН-тай нийлсэн үйл ажиллагааны хохирогч болсон. Би дарангуйллын эсрэг байдаг" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө