ВИДЕО: УИХ-ын чуулганы танхимд дураараа авирлахгүй байхыг Ц.Туваанд сануулав

ВИДЕО: УИХ-ын чуулганы танхимд дураараа авирлахгүй байхыг Ц.Туваанд сануулав

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Товчхондоо, албан ёсны АН-аас нэр дэвшиж буй хүнийг бүртгэсэн гэж СЕХ-ны эх сурвалж тайлбарлаж буй.

Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын таван гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй. 

Тэгвэл өнөөдөр /2021.05.06/ хуралдаж буй УИХ-ын чуулганы индэрийг ашиглаж, Ц.Туваан "Бүртгэлийн байгууллага МАН-ын эрхэнд оржээ. Гэвч бид тэмцлээ эцсийг нь хүртэл үргэлжлүүлнэ" гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “чуулганы индрийг буруу ашиглаж, битгий дураараа авирлаад бай” гэж сануулав.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө