Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Сонирхуулахад, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу 0-3 насны хүүхдээ хардаг аавуудад тэтгэмж олгох зохицуулалт оруулж буй.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө