Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Харин тус шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн таван гишүүн одоог хүртэл Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлж байна.
Харин тус талбайг тойрч цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд иргэдийг нэвтрүүлэхгүй байна.
Тэгвэл албан бус АН-ын Үндэсний бодлогын хорооны зөвлөлдөх цахим хурал 11:00 цагт зарлагдсан байна. Учир нь аймаг, дүүргийн АН-ын хороод нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд СЕХ-ны бүртгэсэн нэр дэвшигчээ дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж эхэлжээ.