Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан.
Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын гишүүд, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, тус суулт нь одоо ч үргэлжилж байна. Тэгвэл яг одоо Сүхбаатарын талбайг цагдаагийн байгууллагын бүрэн хамгаалалтад авч, иргэдийг тус газраар явуулахгүй, мөн нэвтрүүлэхгүй байна.