ШУУРХАЙ: Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

ШУУРХАЙ: Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд тус, тус нэр дэвшүүлсэн тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахыг түр хойшлуулсан билээ.

 Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Ардчилсан намыг нэг нэр дэвшигчийг бүртгүүлэх шаардлагатай гэсэн. Харин Ардчилсан намын зүгээс хоёр тусдаа материалыг өгсөн юм. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо орой 18.00 цагаас хойш хуралдаж Ардчилсан намаас ирүүлсэн хоёр нэр дэвшигчийн материалыг  нягталж, шалгаж үзээд С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгэжээ.  

Харин О.Цогтгэрэлийн намын хувьд Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг эсэргүүцэж бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байна.