Ч.Өнөрбаяр: Хууль ёсны Ардчилсан нам материалаа бүрдүүлж өгсөн

Ч.Өнөрбаяр: Хууль ёсны Ардчилсан нам материалаа бүрдүүлж өгсөн

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр энэ үеэр хэлэхдээ ''Ардчилсан намаас хуульд заасан шаардлагыг хангасан бичиг баримтуудыг бүрдүүлж өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд өглөө. Сонгуулийн ерөнхий хороо бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгах ажлыг хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан бичиг баримтын шаардлагыг хангасан гэж үзэж бидний материалыг хүлээн авлаа. Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны шийдвэрийг гаргах байх гэж найдаж байна. 

Сонгуулийн ерөнхий материалыг бүртгэж маш олон газраас лавлагаа авсан юм байна. Улсын дээд шүүх намуудын бүртгэлийг шийддэг. Тэр утгаараа Улсын дээд шүүхээс лавлагаа авсан юм байна гэж ойлголоо. Үүнд үндэслэж шийдвэрээ гаргах юм байна. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр намын даргаар С.Эрдэнэ гэж хүн бүртгэлтэй. Төрийн сонгууль хуульд  заасны дагуу явах ёстой гэж ойлгож байна'' гэлээ.  

Ямартай ч Улсын дээд шүүхэд, Улсын бүртгэлд бүртгэлтэй нам хуулийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Ардчилсан намын үнэт зүйлийг тээж буй намын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд хүн бусдыг дүүжилнэ гэж ярьсанд гайхсан. Төрийн тэргүүн хүн хуулиа өшиглөж хуулийг  зөрчсөн  зүйл ярьж болохгүй гэсэн юм.    

ДЭЛГЭРЭНГҮЙ ШУУД: 




Өнөөдөр туулай өдөр

55 минутын өмнө