Маргаашаас 65-аас дээш насныханд "Стутник-V" вакциныг хийж эхэлнэ

Маргаашаас 65-аас дээш насныханд "Стутник-V" вакциныг хийж эхэлнэ

Улсын онцгой комисс хуралдаж энэ сарын 08-ны өдрөөс хөл, хориог сулруулах шийдвэрийг гаргасан. 

Энэ сарын 08-ны өдөр ''Бид тавдугаар сарын 8 гэхэд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж дуусахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 60 хувь нь нэгдүгээр тунд, 27.3 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна.

Засгийн газраас иргэдийн иргэдийн дархлаажуулалтыг дэмжих үүднээс тодорхой арга хэмжээг авч ажиллахаар ажиллахаар болж байна. Тухайлбал, хоёр тундаа бүрэн хамрагдсан иргэдэд витаминжуулах багцын урамшууллын 50 мянган төгрөгийн санхүүжилийг шийдвэрлэж байгаа.

Үүнээс гадна анхаарах хэд хэдэн асуудал байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалтын хурд буурч байгаа ч цаашдаа мутацид орсон вирусийн дэгдэлт бий болох эрсдэл бий. Тиймээс иргэд маань тайвширч огт болохгүй. Аль болон үйл ажиллагаандаа болгоомжтой хандаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаарай гэж хүсмээр байна. Ялангуяа 8-наас үйл ажиллагаа эхлэх ААН-үүд маш өндөр хариуцлага дор ажиллаарай гэж хүсье.

Ингээд бид долугаар сарын 1-нээс өмнө хоёр сая жаран мянган иргэнээ дархлаажуулах зорилтдоо хүрнэ. Маргаашаас 65-аас дээш насныханд "Стутник-V" вакциныг хийж эхэлнэ. Мөн коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд вакцины хоёрдугаар тунд хамруулахаар болсныг мэдэгдье" гэлээ.