УОК: Энэ сарын 08-аас дараах 18 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана

УОК: Энэ сарын 08-аас дараах 18 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана

УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-наас бизнес, нийгмийн 18 төрлөөс бусад төрлийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журам баталсан байна.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу УОК өнөөдөр хуралдаж, холбогдох журмыг баталсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албанынхан олон нийтэд танилцууллаа.

“Улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ийнх нь үйл ажиллагааг хязгаарлах юм.

Үүнд:

-Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,

-Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

-Баар /диско, кароаке/,

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зөвхөн захиалга хүргэлтээр ажиллана.

-Барааны зах, худалдааны төв,

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар,

-Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/,

-Соёл урлаг,

-Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

-Алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /

-Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/,

-Зочид буудал, дэн буудал, амралтын газар

-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,

-Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

-Хүүхдийн тоглоомын болон сагс, хөлбөмбөгийн талбай,

-Нийтийн бүжиг болон бүх төрлийн бүжгийн клуб

Ү3ЭХ: