АН-ын бүлгийн 10 гишүүн өлсгөлөн зарлалаа

АН-ын бүлгийн 10 гишүүн өлсгөлөн зарлалаа

О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Гэтэл түүнийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй юм. Учир нь АН-аас нэг нэр дэвшигчийг оруулж ирэх ёстой гэж Сонгуулийн ерөнхий хорооноос хэлж буй юм. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотойгоор АН-ын бүлгийн 10 гишүүн өлсгөлөн зарласан байна. 

АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй.

СЕХ гэдэг байгууллага эрх баригч хүчний заавраар парламентад суудалтай намын нэр дэвшигчийн материалыг авах үгүйг шийдэж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна.

Дөрөвдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэхээс татгалзсан. Одоо дахин ямар лавлагаа гарч ирэхийг харъя. Бид тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжинэ" гэлээ.